БНХАУ-ын хил нээгдсэн эхний өдөр манай улсаас 370 зорчигч гарчээ

2023 оны 1 сарын 09

Arslan.mn

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнгөрсөн Ням гарагт/2023.01.08/ нээгдэж, хоёр улсын хооронд иргэд зорчиж эхлээд байна.

Хил нээгдсэн эхний өдөр манай улсаас хэчнээн иргэн БНХАУ руу гарсан болон тус улсын хэчнээн иргэн ирсэн талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжийн мэдээлснээр 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Замын-Үүд-Эрээн боомтоор манай улсаас 222 монгол, 148 хятад иргэн нийт 370 зорчигч гарчээ.Харин БНХАУ-ын талаас 58 монгол, 85 хятад гээд нийт 143 зорчигч Монгол Улсад иржээ. Ингэснээр хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643979
1 эможи

Зочин
2023-01-10 09:04
380 ШУНЛЫН ДЭВҮҮД НААНАА ҮҮРД ҮЛДЭЭРЭЙ
Иргэн
2023-01-10 08:08
Тэндээ бүүр үлдээрэй.
Зангараа
2023-01-09 18:23
370 үхэр гадагшаа бэлчсэн юм байна.
keyboard_arrow_up