“The Hu“ хамтлаг эх орондоо иржээ
2023 оны 1 сарын 04
"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо эх орондоо иржээ.
Тус хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог "Бид амралтаараа эх орондоо ирээд байна. Удахгүй Япон улсыг зорино. Үүний дараагаар Европ дахь аялан тоглолтоо үргэлжлүүлнэ" гэжээ.
Алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип болсон билээ. Мөн энэ дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад орсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









643891
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс