Утааны эсрэг зарцуулах 670 тэрбумыг сайд Б.Бат-Эрдэнэ, “Тавантолгой түлш”-ийн Ц.Даваацэрэн нар түлшний утаанд угаачихжээ

2023 оны 1 сарын 03

Arslan.mn

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол аюултай түвшнийг зааж, хот нэлэнхүйдээ угаар дунд байх боллоо. Өтгөн саарал утаан дунд гэр хороолол сүүмэлзэж, хоолой хорсгосон гашуун утаа хамарт үнэртэж, хэл тагнайд амтагдаж байхад нийслэлчүүд яаж ч эрүүл байх билээ.

Тодруулбал, өчигдөр (2023.01.02) 11.00 цагийн байдлаар нийслэлийн агаарын чанарын индексийн хэмжилтээр Баянхошуу “Маш их бохирдолттой” буюу 500, Дамбадаржаа 398, Хайлааст 393 зааж буй.

Өнөөдөр10:00 цагийн хэмжилтээр МҮОНРТ, Баянхошуу, Налайх орчимд агаар “Маш их бохирдолтой” байсан бол нэгдүгээр хороолол орчимд ”Их бохирдолтой” гарсан.

Нисэх, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад орчмоор агаарын чанар “бохирдолтой” гэж гарсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, 670 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Уг төсөвт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүд, автозам, түхий эд худалдан авах, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот утаатай, угаартай хэвээр байна.

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд төсөвлөсөн 670 орчим тэрбум төгрөг утаанд угаагдаад угаар болчихсон бололтой. 

Утааг 50 хувь бууруулж, агаарын чанарыг огцом сайжруулах зорилготой шахмал түлшний чанарын асуудал сүүлийн үед сөхөгдөх болсон.

Тухайлбал, сайд асан Н.Уртнасан ердөө жилийн өмнө энэ утааны асуудлаас болж огцорч байлаа. Тэр болон түүний багийнхан ядарсан ард түмэн дундаас утааны хэрэгтэнг илрүүлэхээр “Дрон нисгэж “ядуурлын” утаа саагиулсан яндангуудыг илчилж, хатуу чанга хариуцлага тооцож, ял асууж, янданг нь хураана” гэж томорч байгаад огцорсон.  Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг үргэлжлүүлэхээр ажлаа авсан сайд бол Б.Бат-Эрдэнэ. Үндсэндээ тэр өнгөрсөн өвөл утааны эсрэг ямар ч ажил хийгээгүй гэж хэлж болно. Түүнийг сайдын суудалдаа суух, ажилтайгаа танилцах гэсээр байтал урин цаг ирж, хорт утаа уушгинд орох хэмжээнээс багасч, шингэрсэн.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатарыг утаагүй болгох ажилд гараа ч “дүрсэнгүй” дөн өвлийг хүргэлээ.

Дараагийн утааны эсрэг тэмцэх ажлыг хариуцах гол хүн бол  “Тавантолгой түлш” ХХК-ийн дарга Ц.Даваацэрэн. Гэтэл маань хүн  сайжруулсан түлш, утаанд анхаарах завгүй хууль хяналтын байгууллагад  шалгагдаад эзгүй айл шиг, ажил нь тодорхойгүй байгаа бололтой. 

Өнөөдөр бидэнд сайжруулсан түлш стандартын дагуу орц найрлагаар үйлдвэрлэгдэж байгаа юу, химийн найрлагыг хэзээ дахин шинжлүүлсэн зэрэгт хариулт өгөх хүн алга байна.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол аюултай түвшнийг зааж байхад  түлш үйлдвэрлэж байгаа ХХК-ийнх нь дарга, салбар хариуцсан сайд нь таг байна.

Тэдний хэлж буйгаар утаа их байгаагийн  буруутан нь өнөө л гэр хорооллын айл өрх болж таарлаа. Үнэн хэрэгтээ бол утааг бууруулж, агаарын чанар сайжруулахад хамгийн их хувь нэмэр оруулж буй хүмүүс нь иргэд. Түлшээ соль, түүхий нүүрс битгий түл гэхэд нь дуулгавартай байж, түл гэснийг нь түлж, боль гэснийг нь боль ирэв. Гэсэн ч утаа буурахгүй, үр дүнд хүрэхгүй болохоор одоо зуухаа солихыг шаардаж эхэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643858
1 эможи

Зочин
2023-01-03 22:46
Дээрх 670 тэрбум төгрөгөө гэр хорооллын 200 000 айлд хувааж өгөөд улаанбаатараас нүүлгэ.
Зочин
2023-01-03 20:16
Davaatseren Elbegdorjiin nohoi
Зочин
2023-01-03 20:11
.
зочин
2023-01-03 18:26
ЭНЭ ДАВААЦЭРЭНГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧ ЭЭ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЛУЙВАР ХИЙЖ ЯВАХ ЮМ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МЕДИ ПАС ЭМНЭЛЭГИЙГ ЭЛБЭГДОРЖИД ӨГСӨН НӨХӨР ШҮҮ ДЭЭ ХУЛГАЙН МЭРГЭШСЭН МЕНЕЖЕР ЮМ УУ
BAT
2023-01-03 12:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-01-03 12:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up