Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

2023 оны 1 сарын 02

Хүүхэд дайрч, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. 

Түүнийг замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай хоёр хүүхдийг дайрч эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт нь эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн юм.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643849
0 эможи

Зангараа
2023-01-03 15:35
Хорихгүй бол машинаар хүн дайрах сэдэлтэй гэмт хэрэгтэн. Жолоодох эрхгүй хүний эрх хасах тухай ойлголт байхгүй.
keyboard_arrow_up