ЦЕГ: “Лам сүсэгтнээ хүчирхийлсэн” гэх хэргийг шалгаж байгаа

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

“Нэгэн хийдийн тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа хүчирхийлсэн” гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тодруулбал,  Б гэх лам уг хэргийг үйлдэхдээ  иргэний сэтгэцэд нөлөөлөх бодис уулгаж эсвэл уугиулж байгаад дур хүслээ хангадаг, хэргээ нуун дарагдуулахын тулд хохирогчид 50 сая төгрөг амласан ч гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан.

Тэгвэл  уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “ "Хүчирхийлэлд өртсөн" гэх эмэгтэйн талаар цагдаагийн байгууллагад гомдол бүртгэгдээгүй. Харин тухайн асуудалд нэр холбогдон ламын зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
643829
4 эможи

keyboard_arrow_up