Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна

2022 оны 12 сарын 29

Arslan.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.

УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаар арванхоёрдугаар дугаар сарын 29-ний өдрийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн "нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр" болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болж байна. Түүнчлэн ойд зориулсан уламжлалт арга хэмжээг Богд хааны ордонд музейд зохион байгуулах аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643796
0 эможи

Зочин
2022-12-29 12:18
Өмнөд Монголын баатруудыг түүх мартахгүй
Зочин
2022-12-29 12:18
Өмнөд Монголын баатруудыг түүх мартахгүй
keyboard_arrow_up