Хамар өндөрлөх филлер тарилга хийхдээ үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд нь хүнд ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

Иргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Прокуророос “О”-г эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүхээс “О”-г “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
643771
1 эможи

Зочин
2022-12-29 11:12
Мэргэжлийн бус хүнээр филлер шахуулаад хамраа тайруулах хэрэг ч гарч магад . Судсыг нь бөглөвөл хамар үхжинэ
Зочин
2022-12-29 11:10
филлерийг хэн дуртай нь хийж болохгүй ш тээ. Курс дамжаанд суралцаагүй дураараа нөхдүүд хүний нүүрээр оролдоно гэдэг аймшиг. Үйлчлүүлэхээр очсон хүмүүс айдаггүймүү
keyboard_arrow_up