СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрхийн голын мөс цөмөрч ус руу орсон автомашиныг гаргажээ
2022 оны 12 сарын 28
Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, “Цагаан-Овоо” гэдэг газарт Тэрхийн голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын албан энэ сарын 27-ны өдрийн 14:25 цагт /14:52 цагт/ хүлээн авчээ.
Тус сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 15:58 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сумын чиглэлд зорчин явсан иргэн О-гийн “Приус 20” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин Тэрхийн голын мөс цөмөрч суусан байсан тул 20 минут ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









643764
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс