Самарт яваад сураггүй болсон 2 иргэнийг олжээ
2022 оны 12 сарын 28
Архангай аймгийн Булган сумын Тамир баг, “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 12 сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчим 4 хүн самарт явснаас 2 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагыг 12 сарын 27-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид замд явахад 10:21 цагт ар гэрээс нь холбогдож, иргэн Б /38 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар уулнаас бууж яваад төөрч, Тамир багийн малчин С-ийнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









643763
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс