Жагсагчдыг 2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн Я.Энхтуяаг НЭГ САР ХОРИХООР боллоо

2022 оны 12 сарын 27

Arslan.mn

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол өнгөрөгч долоо хоногт болсон.

Энэ үеэр бүлэг жагсагчид Төрийн ордон руу зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг шаардаж, хувцсаа тайлан, эсэргүүцэл илэрхийлсэн. Мөн өдөр эдгээр жагсагчид болон тэднийг толгойлж байсан жүжигчин У.Цогтбаяр нарыг санхүүжүүлсэн байж болзошгүй Я.Энхтуяа гэх эмэгтэйг талбайн хажуугаас саатуулсан юм.

Улмаар өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр прокуророос Я.Энхтуяаг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

Тухайн эмэгтэй нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой, тэднээс их хэмжээний санхүүжилт авч байсан хэмээгдэж буй. Дээрх санхүүжилтээр жүжигчин У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн гэх мэдээлэл ч мөн олон нийтэд цацагдаад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643735
3 эможи

Зочин
2022-12-27 18:43
Мөнгө дамжуулсан хүүхнийг биш цаад эздийг нь барьж хорь
Зочин
2022-12-27 16:53
Хужаа Цогтбаярыг барьж хорь.Тэр хулгайчийг сайн шалга.
Зочин
2022-12-27 16:35
Ха ха МАН ын бөгсний пиарчид юу ч гэж хуцах нь хамаагүй. Жингийн цуваа явж л байна жингэр ноход хуцаж л байг
Шинэ үе
2022-12-27 14:45
Наад гичгэнээ удаан хорьж хэргийг нь хүлээлгэ бас тэр алиа салбадай хорь
Зочин
2022-12-27 13:59
Цогтбаярыг хаанаас санхүүжүүлсэн бэ маш зальтай хужаа
зочин
2022-12-27 13:45
Дуугарсан дуугарч магадгүй бүхнийг хорих нь дээ Хулгайчууд дийлдэхээсэн өнгөрчээ
зочин
2022-12-27 13:37
ямар хачин хууль шүүх вэ нүүрсний хулгайчдаа барьж хориочээ жирийн үзэл бодлоо илэрхийлсэн хулгайч биш шударга ард иргэдийг шоронд хийгээд байхын цэрэг армийн сүр хүчээрээ ард түмний баялагыг хулгайлсан нүүрсний болон бусад хулгайчаа бариач
Иргэн
2022-12-27 13:27
ХАМСААТАН ШҮҮГЧ НАР яаж хоригдол. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР мөнгөтэй хүчтэй БАЙНАА.
ХУЦДАГ ХАЛТАРУУД ЮМ АА
2022-12-27 12:49
ХУЦДАГ ХАЛТАРУУД ЮМ АА
keyboard_arrow_up