ЭЕРЭГ: Онцгой байдлын салбарт 10 дахь жилдээ ажиллаж буй Б.Баярмааг хоёр өрөө байраар ШАГНАЖЭЭ

2022 оны 12 сарын 26

Arslan.mn

Онцгой байдлын Ерөнхий газраас байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс "Мөрөөдөл биелдэг юм" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Баянзүрх дүүрэгт хамтран ажиллах санал тавьж ажил хэрэг болсны үндсэнд өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, салбартаа 10 жил ажиллаж буй Б.Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа.

Б.Баярмаагийн хувьд өмнө нөхөр, 4 хүүхдийн хамт дүүргийн 21-р хороонд түрээсийн хашаа байшинд амьдардаг бөгөөд байр гардуулах үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ

"Цаг уурын ямар ч нөхцөлд улс эх орон, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй танд байрны түлхүүр гардуулж буйдаа талархалтай байна. Та бүхний хичээл зүтгэл, гаргаж буй үр дүнгээс үүдэн төрд итгэх иргэдийн итгэл сэргэх, төрд орж ажиллах залуусын хүсэл эрмэлзэл улам бүр бадрах болтугай" гэсэн юм.

Мөн энэ үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч Г.Ариунбуян хэлэхдээ

"Мөрөөдөл биелдэг юм" төсөл бол нэг алба хаагчийн нийгмийн асуудлыг шийднэ гэхээс илүү салбарын алба хаагчдын ажиллах итгэл үнэмшлийг нэмэх, төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэхэд чухал төсөл гэж бодож байна. Энэ төслийг дэмжиж, хамтран ажилласанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643715
0 эможи

keyboard_arrow_up