ШУУРХАЙ: А.Гансүх, Б.Батзаяа нарыг хилээр гарахыг ХОРИГЛОЛОО

2022 оны 12 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан нэр бүхий 2 хүнд хилийн хориг тавиулжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643712
4 эможи

Зочин
2022-12-26 16:45
Х.Баттулгыг сайд, Батзаяаг МТЗ ТӨХК-ийн захирал, дараа нь сайд байхдаа энэ Гансүх ч гурвуул нийлж Төмөр зам төслөөс ч мөн ч их хулгай луйвар хийсэн дээ, дээр н Ь японы хорооллоос хэдэн байр эзнийг нь худлаа хоосон дарамтлан байж булааж авсан луйварчин даа, энэ 3 бол ёстой нөгөө хүзүү толгойгоороо нийлсэн хулгайчууд даа, одоо эднуусыг шоронд хийх цаг аль хэдийн болсон
зочин
2022-12-26 16:25
Баттулгын зусарч нохойнууд ерөнхийлөгчийн албыг хулгай луйварийн алба бологсон Элбэгдорж Баттулга нарыг бууний нохдийх нь хамт хөрөнгийнө хурааж хариуцлага тооцох цаг нь болсон шүү харуйцлага нэхий ард түмээн
keyboard_arrow_up