ШУУРХАЙ: Нүүрсний хулгайд холбогдсон гурван хүнийг цагдан хорих захирамжийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

2022 оны 12 сарын 26

"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, "МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл болон "Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл эдгээр хүмүүсийг цагдан хорих захирамж нь харьяаллын бус гэдэг үндэслэлээр хүчингүй болсон өдөр суллахаар болсон байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр аваагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643711
4 эможи

Зочин
2022-12-26 19:02
Ээ чааваас энэ хууль нь ямар учиртай юм бол? Монгол улсын шүүх нь хууль нь яг хэнд үйлчилдэг юм бэ? Новш
bat
2022-12-26 16:42
ard tumen neg heseg alban tushaaltan humuusiig martaad bna.ted bol heden uyeree shuuh,tsagdaa,prokurord suusan jinhene ih tseverleend oruulah yostoi humuus baigaa.tend l aard tumen ochij jagsahgui bol ene uls hezeech undiihgui ee.avilagch uls turchidiig uduu boltol uugshuulj uls orniig iim bolguulsan humuus bol shuuhchid ted hud urag bolood udaj ban.ihsteverlee tendees eheleh yostoi
З.м
2022-12-26 15:28
Ингэдл байхгүйяудаа хулгаачууд
keyboard_arrow_up