Нэвтрүүлэгч Д.Цовоогийн охин Б.Номингийн “Говь хангайн хөдөлмөр” компанийн машинууд өдөр бүр 100-гаараа нүүрс тээвэрлэж, хил гардаг гэв үү?

2022 оны 12 сарын 26
Arslan.mn
 
Цэнхэр дэлгэцээр олны танилц болсон нэвтрүүлэгч Д.Цовоогийн охин Б.Номин урд хөрш рүү өдөрт 100 автомашин нүүрс тээвэрлэгдэг гэхэд олон хүн өмөөрсөн, бас нэг хэсэг нь бухимдсан.
 
Тэгвэл "Б.Номингийн мэдлийн өөр нэг компани 3 тэрбум 345 сая 795 мянган төгрөгийн тендерт ялсан нь тохиолдол аль эсвэл..." Тэр нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай “Ай Ди Эм Эн” гэх компани юм.
 
Тус компани энэ оны тавдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компаниас зарласан кемп түрээсийн 3 тэрбум 345 сая 795 мянган төгрөгийн тендерт оролцон ялалт байгуулсан байдаг.
 
Гэвч нөгөө буюу “Говь хангайн хөдөлмөр” компани шиг нь давуу эрх эдэлдэг юм биш байгаа гэх хардлага эрхгүй төрнө.
Учир нь Б.Номингийн эзэмшлийн “Говь хангайн хөдөлмөр” компанийн машинууд нь Чайлкогийнх гэх шошготойгоор өдөр бүр 100-гаараа нүүрс тээвэрлэж, хил гардаг. Б.Номингийн хувьд өөрөө Лондонд сургууль төгсөж ирээд Ашигт малтмалын ХЭГ-т хэсэг хугацаанд ажиллаж байсан.
 
Тэгэхээр түүний хувьд угаас уул уурхайн салбарт ажиллаж байсны хувиар танилын хүрээ нөлөөлөв үү аль эсвэл нагац эгчийнх нь гэр бүлийн туслалцаа байв уу гэдэг нь анхаарал татах сэдэв болж үлдэх нь ээ.
 
Зарим эх сурвалжийн зүгээс Б.Номингийн нагац эгч Д.Сэрэглэн нь “Эрэл”-ийн гэх Б.Эрдэнбатын эхнэр учраас Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь өөр салбарт ашигладаг байх магадлалтай гэх мэдээллийг ч өгөөд байгаа юм.
 
Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
643710
3 эможи

Зочин
2022-12-26 19:20
Гэрээ хийж, ажил хийсэн-сайн охин бна. Одоо ялаа үүр!
Зочин
2022-12-26 14:23
Цовоо чинь ийм аймаа чөөтгөр юмуу
keyboard_arrow_up