СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унах гэж байсан автомашиныг татан гаргажээ

2022 оны 12 сарын 26

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гулгаад жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2022.12.25/ 13:15 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унаж болзошгүй байсныг 10 минут ажиллаж татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643698
6 эможи

keyboard_arrow_up