Л.Наранбаатар: Ирэх сарын 1-нээс цементийн ҮНЭ НЭМЭГДЭНЭ

2022 оны 12 сарын 26

“Хөтөлийн Цемент шохой” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Наранбаатар Хөгжлийн банктай шүүхдэлцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн.

Энэ үеэр цементийн үнэ нэмэгдэх болсон талаар дуулгалаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 1-нээс манай цементийн үнэ өсөж байна. Инфляцийн нөлөөлөл маш өндөр байна. Дизель түлшний хомсдолд орж, ажиллах хүчний зардал асар өндөр болсон. Монгол Улс 14 хоног ажиллаад 14 амрах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан. Энэ нь 15 мянга орчим ажлын байрыг гэнэт бий болгосон. Дээр нь Солонгос руу чөлөөтэй гарч байгаа нь уул уурхайн салбар Солонгосын хөдөлмөрийн зах зээлтэй өрсөлдөж байна гэсэн үг. Цахилгаан, төмөр замын тээврийн зардал өссөн. Иймд үйлдвэр дээрээс задгай цемент 330 мянга, савтай цемент 385 мянган төгрөг болж байгаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643695
0 эможи

Зочин
2022-12-26 14:33
Наранбаатар мундаг залуу шүү сайн ажиллөж хамт олонтойгоо баяртай урагшиж байгаа танай хамт олрндбаяр хүргэе улам сайн ажиллаарай залуу минь амжилт
keyboard_arrow_up