Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар 2022 оны тайлангийн хурлаа амжилттай ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 12 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газраас 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, ажлын ололт амжилтаа дүгнэх байрын хурлыг зохион байгууллаа.

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга П.Оростогоо, Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Ариунболд, Эрүүгийн цагдаагийн албаны захиргааны хэлтсийн дарга Г.Цоодол, Тээврийн цагдаагийн албаны дэд дарга С.Баасанжав болон бусад албаныхан, алба хаагч нар оролцож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан шилдэг алба хаагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.

Өнөөдрийн хуралд алба хаагчдын гэр бүлийнхэнийг урьж оролцуулсан бөгөөд тайлангийн үеэр  алба хаагчдын дунд зохион байгуулсан “Зүрхнээс зүрхэнд” захидлын уралдааны шилдгийг шалгарууллаа. Захидлын уралдаанд нийт 133 бүтээл ирүүлснээс шилдэг долоон захидлыг шалгаруулсан бөгөөд 

  • Тэргүүн байранд - Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах ахлагч О.Цэнд
  • Дэд байранд - Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Замын –Үүд зангилаан дахь цагдаагийн ахлагч Н.Баясгалан
  • Гуравдугаар байранд - Захиргаа, удирдлагын тасгийн нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхзул
  • Тусгай байранд: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвбаатар, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах ахлагч А.Отгонбаатар, Зүүнхараа зангилааны хэсгийн  ахлах ахлагч Б.Мөнхдөл, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Даваадорж нар тус тус шалгарчээ.

Мөн энэ үеэр нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан Монгол бичгийн “Цэвэр, зөв бичигтэн” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643686
1 эможи

Зочин
2022-12-25 12:26
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
keyboard_arrow_up