Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд ШИЛЖҮҮЛНЭ

2022 оны 12 сарын 23

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг/МХЕГ/ татан буулгах шийдвэр Засгийн газраас гарсан. Тус байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын чиг үүргийг орон тооны хязгаартайгаар 11 яаманд шилжүүлэх ажил 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийгдэнэ.

Урьдчилсан байдлаар:

  1. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
  2. Барилга, Хот Байгуулалтын Яам
  3. Соёлын Яам
  4. Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
  5. Зам, Тээвэр Хөгжлийн Яам
  6. Эрүүл Мэндийн Яам
  7. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
  8. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
  9. Эрчим Хүчний Яам
  10. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
  11. Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643681
0 эможи

keyboard_arrow_up