АТГ: Ирсэн өргөдөл, гомдлын 79.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна

2022 оны 12 сарын 22

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны арванхоёрдугаар сарын 12-16-ны хооронд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 43 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 79.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байсан аж.  Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 209 дуудлага хүлээн авсан байна.

Судалгаа шинжилгээний алба нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643657
0 эможи

keyboard_arrow_up