Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал ДАХИН ХОЙШЛОГДЛОО

2022 оны 12 сарын 22

Нэр бүхий арилжааны 9 банкнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг нэгтгэгдэж эхний хурал 12 дугаар сарын 7-ны өдөр болсон ч банкуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал 14 хоногоор хойшлогдож, өнөөдөр хуралдахаар товлогдоод байсан билээ. Гэвч шүүх хурал дахин хойшлогдлоо. Учир нь зарим банкнаас шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан тул анхан шатны шүүх хурал банкуудаас гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дахин хойшлогдлоо. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 8 дугаар сард зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл тогтоогдсон нэр бүхий арилжааны 9 банканд Зөрчлийн хуулиар тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн. Ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг арилжааны банкууд эс зөвшөөрч шүүхэд хандаад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643647
1 эможи

keyboard_arrow_up