Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ” төсөлд 114 иргэн хамрагдаж, үр дүнгээ ТАНИЛЦУУЛЛАА

2022 оны 12 сарын 22

Arslan.mn

ХЗДХЯ, НИТХ-аас нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж, үр дүнгээ танилцууллаа.

Энэхүү төслийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, НЭМГ, Нийслэлийн Аддиктологийн төв, хамтран зохион байгуулж хэрэгжүүллээ.  "Итгэл" төсөлд нийт 114 иргэн хамрагдсан юм. 

Arslan.mn

Тодруулбал, төсөл 3 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр ээлжинд Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 44 иргэн, хоёрдугаар ээлжинд Баянзүрх, Сүхбаатар, Хан -Уул дүүргийн 35 иргэн, 3 дугаар ээлжинд Налайх, Багахангай, Багануур дүүргийн 35 иргэн, үүнээс 26 нь эмэгтэй иргэд хамрагдсан юм. Гуравдугаар ээлжид хамрагдсан 35 иргэний сайн дурын эмчилгээ дуусаж, өчигдөр үр дүнгээ танилцууллаа. 

Архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын үндсэн дээр хорт зуршлаас салгаж эмчилгээнд хамруулах, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулж ажлын байранд зуучлах зорилготой энэхүү төсөлд хамрагдсан иргэд, тэдний гэр бүлээс арга хэмжээний үеэр талархаснаа илэрхийлсэн юм. 

"Итгэл" төслийн хаалтын арга хэмжээнд ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, НИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НЦУГ-ын дэд дарга Б.Оюутболд, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат болон хамтарсан багийн гишүүд, төсөлд хамрагдсан иргэд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

"Итгэл" төслийн хувьд иргэдэд “сайн санаа, сайхан сэтгэл” 4С, 28 хоногийн вакум хөтөлбөрт хамруулж,  иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, сэтгэл зүйн цогц үйлчилгээ, дэмжих бүлгийн үйлчилгээ, дуу хөгжим, бясалгал иог, хөдөлмөр эмчилгээг ажлын байранд холбон зуучлах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх олгох, хувь хүний хөгжлийн сургалт нөлөөллийн ажлуудтай хослуулсан, олон улсын сайн туршлагад суурилсан аж. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643638
0 эможи

keyboard_arrow_up