ШУУРХАЙ: Нүцгэлсэн иргэдийн санхүүжилсэн гэх эмэгтэйг БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

“Нүүрсний хулгайн” буюу Нүүрс экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр боллоо.

Үүнтэй зэрэгцэж ордны гаднаас иргэдийг оруулахгүй хэмээн зарим иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл дөнгөж сая дээрх жагсагчид болон жагсаалыг удирдаж байсан зарим иргэдийн ард санхүүжүүлэгч байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэх  эх сурвалжийн мэдээлэл байна.

Тодруулбал, авагдсан баримтад үндэслэн дөнгөж сая Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчилжээ. 

Мөн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон талаар мэдээлэл байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт дээрх иргэдээс гурав нь хэргээ хүлээж, дээрх санхүүжилттэй холбоотой мэдүүлгийг өгсөн гэнэ.

Түүнчлэн талбайд өнөөдөр нүцгэлсэн иргэдэд хамгийн багадаа 2 тэрбум орчим төгрөг тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643628
2 эможи

Зочин
2022-12-22 11:05
Хөөрхийс, ингэж амьд явж байхаар нүүрсний нэр дурдагдаад санхүүжүүлээд байгаа хулгайчдынхаа хулгайлсан мөнгөнөөс хувь хүртсэн хэдэн халтар төгрөгөөрөө хучаад хөлдөж үхсэн нь дээр. монгол эрчүүд ийм арчаагүй болж харахаас ой гутам сэжгийн...
keyboard_arrow_up