ЦЕГ: Нүцгэн суулт зарласан 30 иргэний биед шинжээч эмч нар үзлэг хийж, тусламж үзүүлж байна

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүцгэн суулт зарлаад байсан иргэдийн биед Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Эрүүл мэндийн байгууллагаас Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцгэн суулт зарлаж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна" гэв.

Мөн тэрбээр "НЭМГ-аас үзлэгийн баг гаргаж байгаа тул байр гаргаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тухайн иргэдийг Дэнжийн 1000-д байрлах түр саатуулах байранд үзлэг хийж байгаа" гэдгийг нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643614
0 эможи

Зочин
2022-12-21 20:44
Хөлсний новшнуудыг хөөж шийтгэх хэрэгтэй
Иргэн
2022-12-21 18:35
Энэ хүмүүс хөлдлөө, энэ эрх баригч нар арай дэндүү юмаа!!!
Зочин
2022-12-21 17:04
Нүцгэн баригдсан хүнийг сайхан яргалдаг. СБД 2 - р хэлтсийн жолооч цагдаа... Яргачин... Садист...тооцоо хийнэ
Зочин
2022-12-21 17:04
Нүцгэн баригдсан хүнийг сайхан яргалдаг. СБД 2 - р хэлтсийн жолооч цагдаа... Яргачин... Садист...тооцоо хийнэ
keyboard_arrow_up