Нүүрсний асуудлаарх сонсголыг тасалдуулсан хүн ХЭН БЭ?

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр өглөө 10:00 цагт эхлэх байсан ч маргааны улмаас түр завсарлалаа. Сонсголын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дэд дарга Б.Энхмөнх болон иргэдийн төлөөлөл дөрвөн танхимд биш нэг танхимд хамтдаа сууж, нүүрсний асуудлаа хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэд "Дарга, сайд нар нэг танхимд хуваарилагдан суугаад иргэдэд үг хэлэх боломж олгохгүй байна" хэмээн бухимдаж байв. 

Харин УИХ-ын гишүүдийн зүгээс тэднийг тайван байхыг сануулж, ажлын хэсэг зохион байгуулалтын талаар хуралдаж, сонсголыг 13:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Улмаар албаныхан болон оролцогчдыг хамтад нь Төрийн ордны их танхимд суулгаж, уг сонсголыг зохион байгуулахаар болоод байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643600
0 эможи

Зочин
2022-12-21 14:50
Ardchilsan nam tasalduulsan. Heden jil ingej yavahav Dee. 7 jil unemluhui olonh bailaa. Arga barsan Ard tumen uursaj bn. Ene arga hotsrogdsoon
keyboard_arrow_up