Иргэний үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй тохиолдолд заавал шинэ загвараар солиулах ШААРДЛАГАГҮЙ

2022 оны 12 сарын 21

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар УБЕГ-аас тодруулахад, “Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загвараар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно. Ямар тохиолдолд шинэ загвараар олгогдох вэ гэхээр 16 насанд хүрээд шинээр захиалах, эсвэл 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно. Үнэ өөрчлөгдөөгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643599
0 эможи

keyboard_arrow_up