ШУУРХАЙ: Прокуророос Ч.Маралмаад 400 мянгаас гурав хүртэл жилийн хугацаатай ЯЛЛАХ дүгнэлт үйлджээ

2022 оны 12 сарын 21

Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл прокуророос Ч.Маралмаад 400 мянгаас гурав хүртэл жилийн хугацаатай хорих ял шийтгэх хуулийн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Ч.Маралмаа нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643592
0 эможи

keyboard_arrow_up