З.Энхболд, А.Адъяасүрэн нараас “байцаалт, мэдүүлэг“ авахаар АТГ-аас дууджээ

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас өнгөрсөн долоо хоногт зарласан. Иймд эдгээр хүмүүс АТГ-т очиж, “тайлбар, мэдүүлэг” өгч эхэлсэн байгаа юм.

Тухайлбал,Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдүүлэг өгсөн бол, өнгөрөгч Ням гараг /2022.12.18/-т тэрээр хувийн батлан даалт гаргаад БНСУ руу явсан хэрэг гарсан. Харин түүнийг “зугтсан” гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Мөн тус 17 хүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Ө.Шижир, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын нэр орсон. Тэгвэл "З.Энхболд, А.Адьяасүрэн нарын хүмүүсийг АТГ-аас дуудсан бөгөөд, тэд өнөөдөр эсвэл маргааш тус газарт очиж байцаалт өгч" магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643590
0 эможи

keyboard_arrow_up