Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий сонсгол МАРГААНЫ улмаас ТҮР ЗАВСАРЛАВ
Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол яг одоо Төрийн ордонд эхэлсэн. Сонсголоор нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага болон албаныханы танилцуулга, мэдээллийг сонсож, хэлэлцэх юм.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалж байна. Хурлын танхимын урд хэсэгт хууль хяналтын байгууллагын болон бусад албаныхан суусанд АН-ын гишүүн Б.Энхмөнх тэргүүтэй залуусын зүгээс бухимдлаа илэрхийлж, эл хурлаа “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бус Их танхимд зохион байгуулж, иргэд жагсагчид нэг дор сууж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэх санал гаргаснаар хурал даргалагч С.Чинзоригийн зүгээс эл саналыг Ажлын хэсэгтэй ярилцахаар 10 минут завсарлууллаа.
Ингээд зохион байгуулагчдын зүгээс Их танхим хийх санал гаргаж, дэмжигдсэн тул 13.00 цаг хүртэл завсарлалаа.
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхий хяналтын сонсголын хөтөлбөр: