Гэрээсээ гараад алга болсон 15 настай охиныг ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

2022 оны 12 сарын 21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс энэ сарын 18-ны өдөр өсвөр насны хүүхэд алга болсон тухай мэдээллийг ар гэрийнхний зүгээс цахимд нийтэлж, олон нийтээс түгээж өгөхийг хүссэн.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 00.06 цагт хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл иржээ. Улмаар шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Цахим орчинд түгээсэн мэдээлэл нь ташаа бөгөөд, хүүхдийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж яваад анхаарч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
2
angry an post
9
643580
26 эможи

Зочин
2022-12-23 00:58
Бурхан гэж бна уу Ийм хүүхэд өсгөсөн аа в ээжийг шийтгэ
Хүүр юмаа нээрээ
2022-12-21 19:04
Наа чинь золбинджоогоод иржаагайн
Зочин
2022-12-21 10:20
Даруулагагүй чацага вэ.Бүүр золбин чацага
Зочин
2022-12-21 09:39
Золбин гаруудын л эцэг эхдээ худлаа хэлдэг үгийг хэлсэн байсан л да. Наадах чинь дэмий тэнээд алга болчихсоон гээд бичихээр малнууд барьж идчих гээд байсан.
keyboard_arrow_up