ТОДРУУЛГА : Эмчийн үзлэг хийж, биеийн байдал хүнд байсан ХОЁР жагсагчыг эмнэлэгт хүргүүлсэн

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

“Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу нийслэлээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан ч цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байгаа аж.

Өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд  жагсагчдын гэрийг хүчээр буулгасан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл  энэ талаар холбогдох албанаас тодруулахад, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас жагсаж буй зарим иргэдэд үзлэг хийж биеийн байдал хүнд байсан 2 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан хоёр гэрийг буулгасан гэв.

Мөн энэ үеэр зарим жагсагчид биеийн байдлаа үзүүлэхгүй гэж эсэргүүцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643579
3 эможи

Ах
2022-12-21 10:53
Энэ хүмүүс ёстой хангалттай хэмжээний мөнгө шаажээ
Зочин
2022-12-21 09:36
Та НАР шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй. Дулаан байдлыг хангах үүрэгтэй
keyboard_arrow_up