Өдөрт олон цагаар гэрийн ажил хийлгэх нь хүүхдийн эсрэг ХҮЧИРХИЙЛЭЛД ТООЦОГДОНО

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

“Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо. Тус судалгаагаар хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын асуудлыг судалжээ. Түүнчлэн судалгаа нь эрх зүйн зохицуулалтын бүлэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгааны дүгнэлт, хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдал гэсэн үндсэн гурван бүлэгтэй аж. 

Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхдээ гэрийн ажилд хэдэн цаг зарцуулж буйг асуумжийн арга болон цахимаар судалжээ. Судалгаагаар хүүхдүүдийн олонх нь өдөрт гурав хүртэлх цагаар гэрийн ажил хийдэг нь тогтоогджээ. Тодруулбал, судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 397 нь гурав хүртэлх цагаар тогтмол гэрийн ажил хийдэг гэж харилцсан байна. Харин 356 хүүхэд заримдаа гурав хүртэлх цаг гэрийн ажилд оролцдог гэж хариулжээ. Харин 20 хүүхэд гэрийн ажилд өдөрт 7-8 цаг тогтмол зарцуулдаг гэсэн байна. Харин зургаан хүүхэд ес болон түүнээс дээш цаг тогтмол гэрийн ажилд оролцож байна гэсэн хариулт өгчээ. Есөөс дээш цаг гэрийн ажил хийдэг хүүхдүүд дотор 5-11 насны хүүхэд олон байсан аж.

Энэ талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал мэдээлэл өглөө. Тэрээр "Бага насны хүүхдийг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж олон цаг ажиллуулж байна. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургуульд сурахаас өмнө эсвэл бага ангид байх үед нь олон цагаар гэрийн ажил хийлгэх тохиолдол гарч байна. Энэ асуудал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдгээр шийдвэрлэгдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн тооцох үндэслэлтэй юм" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643561
0 эможи

keyboard_arrow_up