Б.Нямжав: Хурдан морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан байсан. Энэ бол ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ

2022 оны 12 сарын 20

“Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр, хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг илүү нарийвчилж, сайтар ангилахгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргасан хэмээн судлаач Б.Нямжав ярилаа.

Тэрбээр “Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг. Улмаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан.

Яагаад гэвэл, хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг. Өглөө 06:00 цагаас малын ажилд гараад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь илүү эмзэг сэдэв. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үзэж буй. Нийгмийн нэг хандлага нь уламжлал гэж хардаг. Нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу уламжлалт баяр буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн эрийн гурван наадам утгаар авч үзэх нь зүйтэй. Харин хүүхдийн суралцах хугацаанаас бусад үед хийгдэж буй уралдааныг арай өөр зохицуулалтаар шийдвэрлэх нь чухал. Үүнийг Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн” хэмээн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643557
2 эможи

DR. PRADHAN
2022-12-21 02:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up