Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 1000 “цахилгаан скүүтэр“ ОРУУЛЖ ИРНЭ

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг байгуулж, 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэхээр болжээ. Улмаар ирэх гуравдугаар сараас үйлчилж эхлэх аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм. Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтэрээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ” гэлээ.

Түрээсийн үйлчилгээг явуулахдаа Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах аж.

Скүүтэрийн тухайд 2022 оны “X6” хэмээх загварынх бөгөөд дараах давуу талтай:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй;
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;
  • Усны хамгаалалттай;
  • 13 ампер, сольдог зайтай;
  • Байршил тогтоогчтой;
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай;
  • 25 градус налууд өгсөх чадвартай;
  • -16 градуст ажиллах;
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;
  • Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643555
7 эможи

Зочин
2022-12-22 22:46
Ee dee humuus mine ner hugarahaar yas hugarsan ni deer shuu!! ))
Mr.M
2022-12-21 07:29
Yнэ хэд вэ
DR. PRADHAN
2022-12-21 02:50
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-21 02:50
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-20 18:53
erguu alnuud ehleed duguin zamaa hiichiheesei
keyboard_arrow_up