СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр БҮҮ ЗОРЧООРОЙ

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хожуулын гол” /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-д ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
6
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
2
angry an post
2
643538
25 эможи

Зочин
2022-12-20 16:50
Baliar baigali buzarlagchid! torguuli mungiig undur bolgo!!
keyboard_arrow_up