Эмчилгээнд явсан гэгдэж буй Х.Баттулгыг АН-аас “БНСУ руу албан ажлаар явсан” гэх мэдэгдэл гаргажээ

2022 оны 12 сарын 20

Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь зарлагдаад буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгсөн. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгаж байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь өнгөрсөн ням гарагийн өглөөний 10.00 цагийн орчимд БНСУ-ыг зорьсон нь хуулийнхнийг хүндхэн байдалд оруулсан. Учир нь түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх шүүмжлэлд өртсөн юм.

Тэгвэл уг асуудалд АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, “Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй. Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643534
1 эможи

keyboard_arrow_up