ШУУРХАЙ: Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар нүүрсний хэргээр өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгнө

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхлээд буй. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 17 хүний нэрийг зарласан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.

Ташрамд сануулахад, Хуулийнхны шалгалтаар нүүрсний хулгайн хэрэгт төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа зарим хүмүүсийн нэрс ч дурдагдаж байна. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын экс ерөнхийлөгч Х.Баттулга байсан бөгөөд АТГ-аас энэ сарын 15-ны өдөр мэдүүлэг авч яллагдагчаар татсан гэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643530
0 эможи

irgen
2022-12-20 11:36
Huchtei dogshin boo ongod gej bdg n unen bol ed nariig shiitgeh estoi daan ch bdggui hudlaa bololtoi
Bu
2022-12-20 11:29
Amanda mungu chiheed l guitsee hahaha
Irgen
2022-12-20 11:08
Oligtoihon baitsaach chadah boluu
Зочин
2022-12-20 11:01
Энэ ард түмэн чинь бүх дарга цэрэг хөрөнгөтэй хүмүүсээ буруутай үгүй нь хамаагүй бүгдийг нь хувааж аваад хэд хоног наргиад нөгөө ажил олгогч нараа бүгдийг нь шоронд хийж шонд дүүжлээд амар сайндаа жаргана гэж бодоод байгаа шиг байна.
Зочин
2022-12-20 10:53
АТГ ийнхан хууль шүүхийнхэн минь дээ хоёрын хооронд шэм зэмгүй эсвэл арга хэмжээ авсан ч юм шиг нэр зүүж бгаад дарьтай торх дэлбэлчих вий дээ, Ард түмэн наад нөхдөөс чинь хэрэг нотлогдвол хөрөнгийг нь битүүмжилж хураах насаар нь хорих юм хүлээж бгаа гадаад.өрөө дарах нтр том л юм хүлээж бгаа тэгж бж ард түмний хилэнг дарна шүү
Зочин
2022-12-20 10:37
ed nar chin tegvel xolbootoi yum bish uu. Yagaad zarlaagui yum
keyboard_arrow_up