Баруунсалааны гэрээсээ усанд орохоор гараад сураггүй алга болсон охиныг хайж байна
Ууганбаяр гэдэг энэ хүүхэд 12 дугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад одоог хүртэл эргэж ирээгүй байна.
Энэ талаар сошиал орчинд нэгэн хаягнаас "Охин тухайн өдрөө хамаатынхаа хүүхэд рүү " Усанд орох гэж явж байхад 2 эмэгтэй сугадаад машинд суулгасан. Өөрөө юу ч болсныг сайн мэдээгүй, нэг сэрсэн олон хүнтэй машинд явж байна. Гарын цус гоожоод тогтохгүй байна" гэж чат бичсэн бөгөөд тэр даруйдаа утас нь холбогдохгүй болсон гэжээ.
Гэрээс гарахдаа хар куртик, хар өмд, хар малгайтай гарсан богинохон үстэй. Ууганбаяр гэдэг энэ охиныг харсан, сураг сонссон хүн байвал 98382030 дугаарт залгаж хэлээрэй.
Бид энэ мэдээллийн үнэн эсэхийг холбогдох албанаас тодруулж байна. Удахгүй хүргэнэ.









