Самар түүж байсан 90 иргэн, 11 автомашиныг уулнаас албадан буулгажээ

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

2022 оны 11 сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны Цагаан-үүр хэсгийн байгаль хамгаалагч нар, сумын хилийн цэргийн дугаар ангитай хамтран  Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа байгалийн дагалдах болох самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна.

Торуулбал, 12 сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгаж ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643513
0 эможи

keyboard_arrow_up