Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг ХАСАГДАЖ БАЙНА

2022 оны 12 сарын 19

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тус хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
643512
7 эможи

Отгонзул
2022-12-20 19:19
ТА02252248
Zochin
2022-12-19 19:03
Registeriin dugaargvi bolj bgaa ni hujaa nar bidnii ner hayg deer bvrtgvvleh ehnii huvilbar daraagiih ni songuuli luivardah arga yumuu daa
Иргэн
2022-12-19 19:00
Тэр дээрээ. Орсон гаүар бүр л РД асуухаа болих хэрэгтэй.
Эрдэнэ
2022-12-19 18:12
Ойлгох юм алга. Хунд ойлгогдохоор тайлбарлаач ээ
Зочин
2022-12-19 16:17
Бичилт хийх ажил гэж юуг хэлээд бнаа
keyboard_arrow_up