“Тавантолгой Транс“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг нэг сар ХОРИХООР болжээ

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод “Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-ээс нийт 1,455,603,225 төгрөгийг, мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг Хангайн Уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ээс 1,257,000,000 төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643510
2 эможи

keyboard_arrow_up