Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагууд Ланд-76 маркийн автомашинтай боллоо

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан, Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай Ланд-76 маркийн автомашинтай боллоо.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарт 2022 онд улс болон орон нутгийн төсөв, олон улсын хандив тусламжаар нийт 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд нийт 14 автомашинаар парк шинэчлэл хийгээд байна.

Ийнхүү ЭМТ-үүд түргэн тусламжийн зориулалтын автомашинаар хангагдсанаар хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа илүү сайжирна гэдгийг ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.

Энэ жил зундаа хур багатай, өвөлдөө цас ихтэй болохоор малчид отор нүүдэл их хийж байгаа. Ийм үед эмнэлэг маань туулах чадвар сайтай машинтай болсон нь цагаа олсон ажил боллоо хэмээн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Жигмэдсүрэн хэлэв.

Улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дээрх ажил УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын санаачилгаар хэрэгжиж буй бөгөөд үлдсэн сумдын ЭМТ-д ирэх онд мөн адил автомашины парк шинэчлэлийг хийхээр улсын төсөвт хөрөнгийг суулгуулахаар төлөвлөн ажиллаж буй аж. Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643508
0 эможи

keyboard_arrow_up