Б.Оюутболд: Сүхбаатарын талбай дээр өдөрт 50-60 иргэн хонож байна

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Цагдаагийн байгууллагад 14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт.

Гэмт хэргийн 2,657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн бол бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл мөн багассан” гэлээ.

Тэрбээр мөн жагсаалтай холбоотойгоор Сүхбаатарын талбай дээр өдөрт 50-60 иргэн хонож байгааг танилцуулав.

Шуурхай зөвлөгөөнөөр жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643496
0 эможи

keyboard_arrow_up