СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жигжид зуслангийн задгайд гал гарч, 2 давхар мансардтай байшин бүрэн шатжээ

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна дуудлагыг 09:38 цагт авч хамрах хүрээний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 74, 34 дүгээр ангиуд ажиллаж галыг унтраасан байна.

Тодруулбал иргэн Б-ийн 6х9 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин бүрэн шатсан.

Галын тархалтыг зогсоож, галыг шуурхай унтрааж ажиллаагүй бол гал тархаж, ногоон бүс рүү орох эрсдэл өндөр байсан байна.

Иймд иргэдийг цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгөөрөө хохирохгүй, зуслангийн бүсэд онцгой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643490
0 эможи

keyboard_arrow_up