“Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг ШАЛГАЖ БАЙНА“

2022 оны 12 сарын 19

Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү үл таних хүмүүс халдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулга өгсөн байна. 

Тодруулбал, "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 14-ний өдрийн  23.43 цагт  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хаалганы завсраар шингэрүүлсэн хий шахсан гэх дуудлага ирсэн. Дуудлагыг хүлээн авч шалгахад тухайн байрны гадна талд будгаар юм бичиж, цаас наасан байсан. Түүнчлэн тухайн өдрийн 20.40 цагийн орчимд хар өнгийн хувцастай 2 этгээд орж хяналтын камер шүүгээд, орцноос гарч байгаа нь бичигдсэн. 

Дээрх хоёр иргэн нь тус байрны камерын хяналтын бичлэгийг үзэхээр орох үедээ өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан, хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн" гэлээ. Ташрамд дурдахад цагдаагийн байгууллагын алба хаагчид хөндлөн зураастай албаны үнэмлэх хэрэглэдэггүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
643482
5 эможи

keyboard_arrow_up