“Иргэн бүрт 13 сая төгрөг” Үндэсний хөдөлгөөн байгуулагдлаа

2022 оны 12 сарын 18

Arslan.mn

“Иргэн бүрт 13 сая төгрөг Үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Амгаланбаатар "Нүүрсний хулгайн эсрэг цахим тэмцэл" эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.  

Тэрбээр “ Анх Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нүүрсний хулгайн хэргийг олон нийтэд дэлгэж, шүгэл үлээсэн.  Ийнхүү /2022.12.04/-ны өдрөөс эхлэн шударга үнэнийг эрсэн эгэл ард төв талбай дээр гарч нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн. Өнөөдөр жагсаал 14 дэх өдрөө үргэлжилж байна. Харамсалтай нь үр дүн гарч, шийдэгдсэн зүйл байхгүй байна. 

Иймд миний бие  “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ЭСРЭГ” ард түмний хяналтыг бий болгох, хулгайд алдсан баялгаа иргэн бүрд хүртээх санаачилгыг гаргаж энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна.  Бид “13 сая үндэсний хөдөлгөөн” цахим хуудсанд иргэдийг нэгтгэж эхэлсэн. Өөрөөс эхлэх амьдралдаа эзэн нь байя аа Монголчуудаа. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөөсөө эхэлье.” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643473
6 эможи

keyboard_arrow_up