Орон нутгийн замд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг хангахыг сэрэмжлүүллээ

2022 оны 12 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ онд автомашинтайгаа цасанд суусан, боогдсоны улмаас иргэд хөлдөх, осгох эрсдэлтэй 50 гаруй дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу аврагчид шуурхай ажиллаж 300 гаруй иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.

Харамсалтай нь энэ төрлийн дуудлага сүүлийн үед амралтын өдрүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдүүд хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэж тус газраас мэдээллээ.

Тухайлбал, өчигдөр 19:21 цагт Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлага бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, хоёр хүүхэд автомашинтайгаа цасанд суусан, бензин дууссан байсныг чирч гаргасан.

Мөн тус дүүргийн Өндөр дэл хэмээх газарт Toyota маркийн автомашин замын хажууд цасанд суусан гэх дуудлага өнөөдөр 15:00 цагт бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа цасанд суусан байсныг чирч гарган аюулгүй байдлыг хангажээ.

Иймд иргэд цаг улирлын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643469
0 эможи

keyboard_arrow_up