ХЭРЭГ: Согтуурсан үедээ 5 настай хүүгээ алахыг завдсан этгээдэд 6 жилийн ХОРИХ ЯЛ оногдуулжээ

2022 оны 12 сарын 17

Arslan.mn

Прокуророос иргэн Баярыг “бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Тодруулбал, иргэн Б нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Б-г хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Б салсан эхнэр лүүгээ “энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.  

Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Г жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Б харжээ. 

Хүүгийн ах Бат ээжийнхээ хэлсэний дагуу дүүгээ авахаар Б-нд очиж хаалгыг нь нүдсэнээр Б-г хүүг тагтнаас аван дотогш гэртээ оруулсан байна. 

Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.

Баярын үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Баярыг гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
643464
8 эможи

Зочин
2022-12-17 23:04
Эцэг болж чадахгүй юманд итгээд жоохон хүүгээ өгөөд явуулж байдаг. Монгол хүүхнүүдийн тархи ус болж
hun
2022-12-17 22:22
Muu novsh yum daa
DR. PRADHAN
2022-12-17 11:52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up