Улаанбаатарт ялимгүй ЦАС ОРНО

2022 оны 12 сарын 17

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр  говь, талын нутгаар жавартай хүйтэн, салхитай байна.

2022 оны 12-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүүр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Өдөртөө  -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Өдөртөө  -14...-16 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643462
0 эможи

keyboard_arrow_up