ШУУРХАЙ : “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын гурван хүнийг ЦАГДАН ХОРИЛОО

2022 оны 12 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-аас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, "Эм би Эм" ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Улмаар шүүхээс өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 16-наас хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643460
7 эможи

Зочин
2022-12-17 17:25
ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААНДАА ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛААРАЙ ДАА . ХУУЛИЙН ДАГУУ ЗӨВ ШУДАРГА ЁСНЫ ҮҮДНЭЭС АЖИЛЛААСАЙ !!!
keyboard_arrow_up