Д.Тогтохсүрэн: Хулгайд холбогдсон гишүүдийн тоо НЭМЭГДЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

2022 оны 12 сарын 16

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө

Тэрээр “Нүүрсний асуудал өнөөдөр үүсээгүй. Сүүлийн 10 гаруй жил бий болсон асуудал. 2009 оноос хойш нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Засгийн газар, УИХ хамтран 32 ажлын хэсэг гаргасан байдаг. Тэр дундаас одоогийн ажлын хэсэг үр дүнтэй ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг зөвхөн өнөөдрийн төр засаг буруутай гэж үзэхэд өрөөсгөл. Мэдээж буруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сарын хувьд мөрийн хөтөлбөр 50 орчим хувийн биелэлттэй байна гэж үзсэн. Бид үүнийг биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа.

Нэгдүгээрт, нүүрсний  хулгайд нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийж байна. Мөн тогтолцоогоо өөрчилж, компанийн засаглалыг сайжруулахгүйгээр хэзээ ч энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Уул уурхайн биржийн тухай хуулийг батална. Цахим биржээр нүүрсээ худалдана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан. Үүнд, нэмэлт өөрчлөлтийг ярих уу, шинэ Үндсэн хуулийг ярих уу. Тогтолцооны өөрчлөлт гэдэг бол парламентын  тогтолцоо болж байна уу, хоёр парламент болох уу, Ерөнхийлөгчийн засаглал руу орох уу гэдэг зүйл. Хэрвээ ийм асуудал яригдвал шинэ Үндсэн хуулийг ярина. Одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох асуудлыг ярьж болно. Бид зургадугаар сарын 30-наас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Бид шинэ Үндсэн хуулийг ярих эрхгүй. Нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн асуудлыг заавал ард түмний дэмжлэгээр хийдэг. Иргэд дэмжихгүй байгаа учраас хийж болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643453
2 эможи

DR. PRADHAN
2022-12-17 11:58
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-17 11:58
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-16 18:58
Мэдээж дээр нь чи нэмэгдэнэ.Өмхий хулгайч аа.
Зочин
2022-12-16 18:20
Гөлөлзсөн хулгайчаа манай намаас нэг ч хүн байхгүй гэж хуцаад байсан. Нэг хоёр алхам газар жүжиг тавихаа боль новшоо
Зочин
2022-12-16 18:04
Сүүлийн 10 жилд гэдгийг мэдэж байсан хам хэрэгтэн байна. Шударга хүн юм бол тэмцэхгүй яав
Зочин
2022-12-16 15:54
та зүгээр үү. УИХГ хулгай байхгүй гэсэн одоо яагаад гишүүдийн тоо нэмэгдэх болов. Үгэндээ хариуцлагатай байна шүү.
keyboard_arrow_up